“Согтууруулах ундаа ердийн хэрэглээний бүтээгдэхүүн биш” сургалт зохион байгууллаа

Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилгээ эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Согтууруулах ундаа ердийн хэрэглээний бүтээгдэхүүн биш” сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Сургалтад хүнсний худалдаа, үйлчилгээний 411 аж ахуйн нэгж байгууллагын захирал, менежер, дотоод ажилтан нарын төлөөлөл хамрагдлаа.


• Улсын ахлах байцаагч Н.Одончимэг “Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, импортод тавьж буй хяналт, шалгалт тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”,

• “Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч Б.Энхчимэг “Архинд донтох өвчин”,

• ХУД дэх Цагдаагийн хэлтсийн урдьдчилан сэргийлэхийн ахлах х/ч Н.Баянбямба “Архидан согтуурах түүний хор нөлөө”,

• Улсын байцаагч Б.Идэрбат “Архидан согтуурахтай тэмцэх тухай, Зөрчлийн тухай хууль”,

• НМХГ-ын Төв лабораторийн шинжээч Б.Өнөрбилэг “Архи согтууруулах ундааны шинжилгээний дүнгийн судалгаа” сэдвүүдээр илтгэл тавилаа.


Мөн хүнсний сүлжээнд үйл ажиллагаа эрхлэгч нарын ажлын байрны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд анхаарах асуудлаар “Ууганхангай” ХХК-ийн захирал У.Нямсүрэн нар мэдээлэл хийв.


Сургалтын төгсгөлд илтгэгч, оролцогч нар “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн төсөл дээр харилцан мэдээлэл солилцож хүн амынхаа эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд яам, агентлаг, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид, хэрэглэгчид зэрэг бүх оролцогч талуудын хамтын ажиллагаа, уяалдаа чухал гэдгийг онцлон тэмдэглэв гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ