“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” семинар боллоо

МУИС болон Цөмийн энергийн комиссын ажлын алба хамтран “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” семинар зохион байгууллаа.
Семинарыг Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор, эрдэмтэн Д.Чүлтэмийн мэндэлсний 90 жилийн ойд зориулж зохион байгуулжээ. Үүнд цөмийн салбартай холбогдох төр, олон нийт, хувийн хэвшлийн 30 байгууллагын 150 төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлэн харилцан мэдээлэл солилцлоо.
Энэ үеэр цөмийн техник, технологи ашиглах, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүн болон зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, салбар хоорондын уялдааны талаар хэлэлцүүлэв.
Монгол Улсад цөмийн энергийн салбар нь нийгэм эдийн засгийн бүх салбарт цөмийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр өгөөжийг сайжруулах, судалгааг өргөжүүлэх, аюулгүй ажиллагааг хангах, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд хөгжиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ