ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын чацаргана-дэлхийн зах зээлд" форум эхэлнэ

10:00 цагт
- МҮХАҮТ-д "Монголын чацаргана-дэлхийн зах зээлд" кластерын анхдугаар форум эхэлнэ.
- ШУА-ийн Хүрээлэнгийн нэгдсэн II байранд Монгол дахь ЮНЕСКО-ийн Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны асуудал хариуцсан тэнхмийн эрхлэгчээр томилогдсон доктор, профессор Михаель Вальтерыг батламжлах ёслол болно. Утас: 99717977
11:00 цагт
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх МХЕГ-ын ажилтай танилцана.
15:00 цагт
- Эрүүл мэндийн хөгжлийн төвд Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” өдөрлөг болно. Утас: 88027947
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт
- Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглох шийдвэр гаргасан талаар мэдээлнэ.
11:30 цагт
- Ард түмний нэгдлээс ҮАБЗ-д гадаадаас ажиллах хүч оруулж ирэхтэй холбоотой асуулга хүргүүлэх талаар мэдээлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ