Баянхошуу, Толгойт орчимд бага зэргийн бохирдолтой байна

Өнөөдөр өглөөний 07:45 цагийн агаарын чанарын мэдээг танилцуулж байна. 

Толгойт, Баруун дөрвөн зам, Баянхошуу орчим дахь агаарын чанарын индекс /АЧИ/ 102-122 буюу бага бохирдолтой гэж зааж байна. 

Харин Телевиз, Амгалан, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, 1-р хороолол орчимд агаар хэвийн буюу АЧИ  63-94-ийн хооронд зааж байгаа бол Нисэх, Мишээл экспо, Ургах наранд ногоон өнгөөр буюу цэвэр агаартай байна гэж мэдээлжээ. 

Агаар бага зэргийн бохирдолтой үед зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй гэж зөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ