Согтуурсан үедээ бусдын гар утсыг булааж зугтахыг оролджээ

Энэ сарын 9-нд буюу өчигдөр 17:00 цагийн орчимд 42 настай эмэгтэйн гар утсыг 32 настай согтуу эрэгтэй булаах гэж оролдсон хэрэг Шөнийн захын зогсоол дээр гарчээ. 

Цагдаагийн албан хаагчид согтуу эрэгтэйн үйлдлийг таслан зогсоосон бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан олон нийтийн газар гар утас болон бусад эд зүйлээ ил авч явахдаа сонор сэрэмжтэй байхыг иргэдэд сэрэмжлүүллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ