Тав дахь удаагаа амаржиж, найман хүүхэдтэй болжээ

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр ЭХЭМҮТ-д гурав хоногийн зайтай гурван ихэр мэндэлсэн. 3-ны өдөр төрсөн гурван ихэр ЭХЭМҮТ-д эмчилгээнд байна. Үүнээс сар орчмын өмнө Эрдэнэтийн харьяат цагдаагийн гэр бүл гурван ихэр хүүхэдтэй болсон тухай бид мэдээлж байсан билээ.
Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ тэтгэмжийг хүүхдийнхээ гурван нас хүртэл хүссэн үедээ хүсэлт гарган авах боломжтой.
Мөн хүүхдийн мөнгө авахаас гадна ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол хүүхдээ гурван нас хүртэл “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж сар тутам хүүхэд асарсны 50 мянган төгрөгийн тэтгэмж авах эрхзүйн зохицуулалттай.
Монгол Улсад жилд хэчнээн ихэр төрсөн тухай тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос тодруулахад, 2018 онд хоёр ихэр 1760, гурван ихэр 41, 2019 онд хоёр ихэр 1969, гурван ихэр мөн 41 төрсөн гэж бүртгэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ