Гарцаар гарч байсан хүүхдийг мөргөж амийг нь хохироолоо

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 10-ны 07.20 цагийн орчимд 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний гарцаар гарч байхад нь мөргөж амийг нь хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota Prius маркийн автомашины жолооч Л нь уг ослыг үйлдсэн байна.
Иймд жолооч нар явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн газраас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ