Налайх дүүрэгт шөнийн хяналт шалгалт хийлээ

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 28 аж ахуйн нэгжийг хамруулан шөнийн хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар 9 нэр төрлийн архи, согтууруулах ундаанаас дээж авч, 45 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулан хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 13 нэр төрлийн 174 ширхэг буюу 138850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Мөн "КОВИД-19"-өөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зурагт хуудсыг тараан, маскгүй иргэдэд үйлчлэхгүй байх талаар зөвлөгөө өглөө. Хяналт шалгалт үргэлжилж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ