Дэлхийн эрүүл мэндийн 73 дугаар ассамблей чуулж байна

Дэлхийн эрүүл мэндийн 73 дугаар ассамблей үргэлжлэн чуулж байна. "КОВИД-19" цар тахлын улмаас Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 73 дугаар чуулган өнгөрсөн тавдугаар сард хураангуйлсан асуудлаар хоёр өдөр хуралдсан бөгөөд энэ удаад 11 дүгээр сарын 9-14-ний өдрүүдэд үргэлжлэн цахим хэлбэрээр чуулж байна. Чуулганаар эрүүл мэндийн үндсэн асуудлууд болон захиргаа, санхүүгийн бусад асуудлууд нийлсэн нийт 58 асуудлыг гишүүн улс орнууд хэлэлцэн холбогдох тогтоолын төслүүдийг батална.

Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Төлөөлөгчид Дархлаажуулалтын үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөө, Эрүүл мэндийн онц ноцтой байдал, Халуун орны өвчлөл-зоонозын халдвар, эпилепси зэрэг асуудлаарх тогтоолын төслийн хэлэлцүүлэгт оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ