Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны ЮНЕСКО-ийн тэнхимийн нээлт боллоо

Шинжлэх ухааны академийн Геоэкологийн хүрээлэнд өнгөрсөн тавдугаар сард Зүүн Төв Азийн хүрээлэн буй орчны шинжлэх ухааны ЮНЕСКО-ийн тэнхим албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгвэл энэхүү тэнхимийн нээлт өнөөдөр ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнд боллоо.
Уг арга хэмжээг нээж ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Навчцэцэг, ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох, ХБНГУ-ын ЭСЯ-ны орлогч сайд, хатагтай Регина Рутенберг нар үг хэллээ. Мөн ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох, Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны ЮНЕСКО-ийн тэнхимийн эрхлэгч М.Волтер нар тус тэнхимийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Түүнчлэн уг нээлтийн ажиллагааг жил бүрийн арваннэгдүгээр сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэдэг Энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх Дэлxийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан хийснээрээ онцлог болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ