Улаанбаатарт 6 хэм дулаан

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангайн нур­ууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ