Орхон аймагт хөл хорио тогтоолоо

Нийслэл Улаанбаатар хотод үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
- Бүх шатны сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг 2020-11-11-ний өдрийн 09:00 цагаас эхлэн энэ 7 хоногийг дуустал,
- Бар, ресторан, PC тоглоомын газрууд, үзвэр үйлчилгээний үйл ажиллагааг мөн энэ 7 хоногийг дуустал түр хугацаагаар зогсоолоо.
- Иргэдийн дунд бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэхгүй үүднээс худалдааны байгууллагууд хэвийн ажиллана.
- Бүх шатны байгууллага, ААН-үүд амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллах
- Хот хооронд зорчиж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг хориглоогүй бөгөөд Эрдэнэт хотоос гарах орохдоо заавал асуумж бөглөж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах
- Өглөө нийслэл Улаанбаатар хотоос ирсэн галт тэрэгний зорчигчдыг асуумж бөглүүлэн, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг баримтлан гэрт нь хариулах
- Нийслэл Улаанбаатар хотруу зорчсон тохиолдолд иргэд хөл хорионд орох магадлалтай тул эрсдэлээ тооцоолон зорчихыг анхаарууллаа гэж Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ