ЭМЯ: “КОВИД-19 ба дархлаагаа дэмжих аргууд”

Монгол Улсын хүний Гавьяат эмч М.Чимэгээ “КОВИД-19 ба дархлаагаа дэмжих аргууд” сэдэвт зөвлөгөөг хүргэж байна.
Дархлаагаа дэмжих аргуудын нэг ус уух зарчмын талаар танилцууллж, өглөө ус уух 5 зарчмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Өлөн элгэн дээрээ /шүдээ угаахаас өмнө/ 640 мл хүйтэн бүлээн ус уухыг зөвлөж байна. Ус ууснаас хойш 40-45 минутын дараа өглөөний цайгаа уух, шүдээ угаахыг зөвлөлөө.
Коронавирусийн цар тахлын энэ цаг үед ДЭМБ-ын байгууллагаас халуун ус уух зөвлөж байгаа билээ. Учир нь нэг аяга халуун ус ууснаар ходоодны хүчил дарагдана, уурлаж бухимдсан үед халуун ус ууснаар цусны эргэлт сайжирч тархинд шинэ цус очиж тайвшруулна, өлсөх цангах мэдрэмжийг бууруулна, дархлаа сэргээнэ, ханиалгах үед ханиалгыг бууруулна, нойргүйдэлд тустай гэлээ.
Дэлгэрэнгүйг доорх видео зөвлөгөөнөөс хүлээн авна уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ