МҮХАҮТ-ын даргаар хэн томилогдох вэ

Шагнал гардуулахаас өөр ажил хийдэггүй хэмээн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг. Харин тэрхүү байгууллагыг тэргүүлдэг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат Үндсэн хуулийн цэцэд өгсөн.
Учир нь УИХ-ын гишүүн атлаа давхар албан хашиж байна хэмээн хандсан юм. Түүний энэхүү давхар алба хашиж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэхүү албан тушаалаа өгөх ёстой гэсэн юм.
Өмнө нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн л ийм үндэслэлээр Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч гэсэн албан тушаалаасаа бууж, хүндэт ерөнхийлөгч болсон. Гэхдээ энэ удаад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хувьд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бизнесийн бүлэглэлүүдтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг тэргүүлдэг.
Гэтэл тэрбээр энэ талаар “хууль зөрчөөгүй, хуулиараа шийдэгдэнэ” хэмээн тайлбар хийж байгаа нь дэндүү явцгүй, бодлогогүй алхам юм. Учир нь УИХ-ын гишүүн давхар албан тушаал эрхлэх нь хуулиар хориглосон байдаг.
Түүнийг УИХ-ын гишүүн болсны дараа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, төрсөн эгчийнхээ хүүхдийн нэр дээр их хэмжээний газар авч, хувьдаа ашигласан хэмээн буруутган шалгаж байсан юм.
Ямартай ч УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ажлаа өгөх нь тодорхой. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар шиг хүндэт ерөнхийлөгч болоод үлдэх үү гэдэг л зам л үлдэж байх шиг байна.
Харин энэхүү яриа гарсантай холбогдуулан тэрхүү байгууллагыг хэн удирдах бол гэсэн яриа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаар тархсан байна. Ямартай ч УИХ-ын гишүүн ажлаа өгч, түүний суудалд суух эрхэм удахгүй тодрох байх аа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ