Ц.Нямдоржийн гомдлыг хэлэлцэнэ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гомдлыг энэ сарын 12-нд хэлэлцэхээр болжээ. Түүнийг хоёр шатны шүүхээс УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр төрд халдсан хэмээн үзсэн. Тиймээс түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Х.Баттулга гишүүнээс уучлал гуйх шийдвэр гаргасан.
Хэргийг сануулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайд АН хамтарсан Засгийн газраас гараад удаагүй байхад УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхдаа солонгос, хятадуудтай төмөр зам барих тухай нууц гэрээ хийсэн хэмээн мэдэгдэж байсан. Энэ гэрээг Засгийн газар, харьяа яам нь ч мэдэхгүй байсан тухай сүр дуулиантайгаар олон нийтэд мэдээлж байв. Түүгээр ч барахгүй яамны удирдах ажилтнуудыг хүртэл Төрийн ордонд цуглуулж, Х.Баттулга гишүүн нууц, хууль бус гэрээ хийсэн гэдгийг нотлуулахаар зүтгэж байсан юм.
Тэрээр “2011 оны гуравдугаар сарын 19-нд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй байгуулсан “Төмөр зам барих нууц гэрээ”-г мэддэг хүн Монголд бараг байхгүй.Ямар учиртай юм бэ гээд хууль зүйн талаас нь шалгах гэхээр ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд материалыг нь өгөхгүй байна. Энэ улсуудтайуул уурхайн лицензийг барьцаалж гэрээ хийж байх үед Хятад улсын холбогдох яамны хүмүүс ирж санамж бичигт гарын үсэг зурсан. Хятадын салбарын дэд сайд нь Бээжингийн онгоцны буудал дээр буухад өчигдөр зурсан санамж бичигчинь хүчингүй шүү гэж Монголын талаас мэдэгдсэн. Энэ мэт хууль бус ажлаас нь болж Таван толгой гацчихаад байна. Гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэж мэдэгдэж байгаа нь буруу” хэмээн мэдээлж байсан билээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ