Ээлжит бус чуулган ирэх даваа гаригт эхэлнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан ирэх долоо хоногийн даваа эхэлнэ. Энэ тухай УИХ-ын дарга З.Энхболдын захирамжид ээлжит бус чуулганыг энэ дүгээр сарын 16-27-ны өдөр зарлан хуралдуулахаар болж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр заасан байна.
Г.Болор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ