Дээд шүүх Ц.Нямдоржийн уучлал гуйх эсэхийг шийднэ

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой асуудлууд хөвөрсөөр байгаа. Түүнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэж үзэн уучлалт гуйхыг анхан болон давж заалдах шатны шүүхээс даалгаад байгаа.

Харин Ц.Нямдорж гишүүн хоёр шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу түүний гомдлыг өнөөдөр хэлэлцэхээр болсон билээ.

Ц.Нямдорж өнгөрсөн 2012 оноос эхлэн Х.Баттулга гигшүүнтэй түнжин муудаж эхэлсэн бөгөөд анх "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэнээр маргаан эхэлсэн юм.

Э.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ