Ц.Нямдоржид холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ц.Нямдоржид холбогдох маргааныг хэлэлцлээ. Х.Баттулгын нэхэмжлэлтэй Ц.Нямдоржид холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх, улмаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргажээ.Анхан болон давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэж үзэн уучлалт гуйхыг даалгасан юм. Харин Ц.Нямдорж гишүүнхоёр шатны шүүхийн шийдвэрийг үлзөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу түүний гомдлыг өнөөдөр хэлэлцсэн нь энэ юм.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ