МАК-д өгөх хариу бичиг

Манай сайтын энэ сарын 2-ны өдөр нийтлэгдсэн "МАК-ийн гар хөл АМГ-ыг дүүргэлээ" нийтлэлийн дагуу манай байгууллагад "Монголын алт" ХХК-аас шаардлага ирүүлсэн. Уг шаардлагад дурдсан зургаан үгүйсгэсэн зүйлийг нэг бүрчлэн авч үзэн баримт, тайлбарын хамт хүргэе.
“Монголын Алт” (МАК) ХХК нь 1999 оны наймдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн сухайтын ордод 1816X, 7805Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд энэ талбайд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлсний зэрэгцээ өөрийн хөрөнгөөр нэмэлт хайгуулын ажил хийж нөөц тогтоогдсон хэсэгт нь Ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, хайгуулын ажлыг үлдсэн талбайд гүйцэтгэж байсан юм. Гэтэл Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2005 оны 3/5 тоот тогтоолоор 1816X, 7805Х тусгай зөвшөөрлийн талбайг аймгийн тусгай хэрэгцээнд авснаар манай компани хайгуулын ажил гүйцэтгэх боломжгүй болсон хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаар тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөний дараа хайгуулын тусгай зөвшөөрлийг тус талбайд тэргүүн ээлжинд авах давуу эрх МАК ХХК-д хадгалагдсан юм. Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2008 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 36 тоот тогтоолоор манай компанийн хүсэлтийн дагуу энэ талбайг орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлсөн. Харамсалтай нь АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн талаар нийтэд мэдээлэлгүйгээр “Өсөх Зоос” ХХК-д 15177X, 15178X тоот тусгай зөвшөөрлийг олгосноор тэргүүн ээлжинд тусгай зөвшөөрөл эзэмших манай давуу эрхийг зөрчсөн” гэжшаардах бичигт дурьджээ.
Одоо тэгвэл энэ нь худлаа гэдэг баталгааг хуулийн заалттай нь тайлбарлъя.Ашигт малтмалын тухай хуулийн14.8-д Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ гэж заасан байгаа. Тэгтэл МАК нь давуу эрх эдлэх өргөдлө өгөөгүй бөгөөд баталгаа нь энэ байна.

“...Энэ маргаан хоёр жил гаруй хугацаанд гурван шатны шүүхийн зургаан удаагийн хурлаар хянан хэлэлцэгдсэн бөгөөд УДШ-ийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн өнгөрсөн оны зургадугаар сарын 4-ний өдрийн 83 тоот тогтоолоор “Өсөх зоос” ХХК-д олгосон 15177X, 15178X тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь хууль зөрчиж олгогдсон болохыг, “Монголын Алт”(МАК) ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болохыг, тухайн талбайг тусгай зөвшөөрлөөр эзэмших боломжгүй болохыг, энэ талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах ч эрхгүй болохыг тус тус тогтоон, хүчингүй болгосон...” гэж МАК ХХК шаардах бичигтээ дурьджээ.
Үүнийг баримт тайлбарын хамт худлаа гэдгийг дахин нотолье.2012 оны зургадугаар сарын 4-ны өдрийнУлсын дээд шүүхийн хяналтын шатнызахиргааны хэргийн шүүх хуралдаанаас 83-р тогтоол гарсан байдаг. Уг тогтоолАшигт малтмалын тухай хуулийн 19.5, 19.6-г баримтлан гарсан байдаг.
Тус хуулийн 19.6 нь Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ гэж заасан байдаг бөгөөд энэ ньмөн хуулийнхаа 19.2.5-ыг баримталдаг гэсэн үг юм.Тэгвэл энэ хуулийн 19.2.5-д нь “19.2.5.хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах.”Гэж заасан бөгөөд энэ “Өсөх зоос” ХХК-д давхцаагүй хэсэг дээрээ тусгай зөвшөөрөл авах боломжтойг илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 83-р тогтолыг дахин унших хэрэгтэйг МАК ХХК-ийнхан мартсан бололтой. Мартсан ч, мартаагүй ч 83-р тогтоолыг дахин үзэх хэрэгтэйг сануулах нь зүйн хэрэг биз.


“МАК” ХХК-иас ирүүлсэналбан бичигт “... Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, ГУУКХ-ийн дарга Л.Даваацогт нарт холбогдох 201000487 тоот эрүүгийн хэрэгт 108 ширхэг тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журам зөрчин олгосон болохыг тогтоож, эдгээрээс 15177X, 15178X тоот тусгай зөвшөөрөл нь УДШ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 6-р сарын 4-ний өдрийн 83 тоот тогтоолоор хүчингүй болсон үндэслэлээр хасагдан 106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Ийнхүү 15177X 15178X тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь сонгон шалгаруулалтын журам зөрчиж олгогдсон болох хууль зүйн фактыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон...” хэмээжээ.
2013 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр БГД-ийн шүүхийн 70-р шийтгэх тогтоол
2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 285-р магадлал
2013 оны зургадугаар сарын 19-ны өдөр Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатныэрүүгийн хэргийн шүүх хуралдааны 312-р тогтоол уудад 15177Х, 15178Х тоот тусгай шөвшрөөл нь сонгон шалгаруулалтынжурам зөрчиж олгогдоогүй нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.
Баримт нь энэ байна.









Энд 15177Х, 15178Х тоот тусгай шөвшрөөлүүд нь аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн талбай тул Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өөр журмаар олгогдох ёстой тул 108 ширхэг тусгай зөвшөөрлөөс хасч 106 болгосныг зөв гэж магадлалын хянавал хэсэгт дурьджээ.Мөн сонгон шалгаруултад /тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан, талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцааж өгсөн бол/ оруулна гэдгийг зааж өгсөн байна.
МАК ХХК-иас ирүүлсэн шаардлагад тусгасан дараагийн худал зүйл бол “...Өсөх Зоос ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь гарсан цагаасаа шүүхийн маргаантай байсан бөгөөд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлсэн тул энэ талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Гэтэл “Өсөх зоос” ХХК энэ талбайд хайгуул хийсэн мэтээр тайлан бэлдэж, УДШ-ийн Хяналтын шатны шүүхийн 2012 оны 6-р сарын 4-ний өдрийн 83 тоот тогтоолоор хүчингүй болсны дараа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 7-р сарын 4-ний өдрийн хурлаар оруулж “Өсөх зоос” ХХК-ийн нэрээр дүгнэлт гаргуулсан. Мөн Ашигт малтмалын газрын дарга 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 614 тоот тогтоолоор хүчингүй тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг “Өсөх зоос” ХХК-ийн нэрээр хүлээн авч баталсан.... ” гэжээ.
2009 оны 10-р сарын 05-ны өдөр АМГ-ын ГУУКХ-ийн даргын788 тоот шийдвэр гарч 15177Х, 15178Х тоот тусгай зөвшрөөлүүдийг төр захиргааны байгууллагаас хуулийн дагуу авсан.Улмаар “Өсөх зоос” ХХК Голомт банкнаас 6 сая ам.доларын зээл авч , Ашигт малтмалы болон Банкны тухай хуулийн дагуу барьцаанд тавин баталгаажуулсан.Гэтэл МАК ХХК ньшүүхэд 2010 оны 7-р сарын 6-ны өдөр шүүхэд хандсан ба “Мөнхсаяан” компани2010 оны 7-р сарын 04-ны өдөр түдгэлзүүлэх хүсэлт тавьсан байдаг. Улмаар 2010 оны 9-р сад түдгэлзсэн байдаг. Тэгвэл “Өсөх зоос” ХХК 2009 оны 9-р сараас 2010 оны 9-р сарын 9-ыг хүртэлхихугацандавсан зээлээрээ нарийвчилсанхайгуулынажлыг хийж дууссан байсан. Мөн хайгуул хийх явцад нүүрс байгаа нь тогтоогдсон ба тус компанийг тусгай зөвшөөрлөө аваадбүтэн 10 сар өнгөрсөн хойнобуюу асар их зардал гаргасны дараашүүхэд хандаж ажлыг нь зогсоон хохироож байгаа юм. Өөрөөр хэлбэл МАК ХХК өрсдийнхөө давуу эрхээр авч чадаагүй газраас нь нүүрсны орд гараад ирэхэд нь эгдүүцсэн бололтой булаацалдаж эхэлсэн гэсэн үг юм.
".... Түүнчлэн та бүхэн үйл явдлын цаг, хугацааны дарааллыг буруу тайлбарлаж ''Өсөх зоос ХХК төр захиргааны байгууллагаас хуулийн дагуу 1313.41 га талбайг авч, 3 сая ам доллараар хайгуулын ажш хийж, нөөц тогтоосноо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр баталгаажуулан АМГ-т хүлээлгэн өгч, улсын нөөцөд бүртгуүлэх тухай АМГ-ын даргын 614-р тушаалаар баталгаажуулж, олборлолт хийх ажлаа хуулийн дагуу эхлэх гэж байтал МАК ХХК 2010 оны 7-р сарын 4-ний өдөр манайх гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан” гэсэн нь дээр дурьдсан бодит үйл явдлаас илтэд зөрүүтэй, үндэслэлгүй бичжээ.гэж “МАК” ХХК-иас ирүүлсэн шаардах бичигт тусгажээ." Үүнийг тайлбарлъя.

"Өсөх зоос" ХХК хайгуулыг ийм газарт хийсэн
83-р тогтоол гарсны дараа “МАК” ХХК-ын газрын гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж байгаа талбайнуудтай/0/ давхцалгүйгазар болох 350 га-дтусгай зөвшөөрлөө авсан. Энэ талбай нь хэний ч эрх ашгийг хөндөөгүй, бусдын газартай давхцалгүйгазар юм.
"УДШ-ийн Хяналтын шатны шүүх 83 тоот тогтоолоор манай гаргасан нэхэмжлэлийн хоёр шаардлагаас эс үйлдэхүйтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч нөгөө шаардлага буюу “Өсөх зоос” ХХК-ийн 15177X, 15178X тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хангаж, манай газар эзэмших эрхийг зөрчсөн болохыг тогтоосон. Үүний дараа манай компани Кадастрын хэлтсийн нийтэд мэдээлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдох шаардлагын талаар УДШ-ийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж байсан. Энэ талаар “Өсөх зоос” ХХК маш сайн мэдэж байгаа хэдий ч төрийн захиргааны байгууллагуудад “шүүх МАК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг тогтоолоо” хэмээн шүүхийн шийдвэрийг гуйвуулж тайлбарласаар ирсэн." хэмээжээ.
Үүнд тайлбар хийхэд83-р тогтоолыг “МАК“ ХХК үл зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гарган бүх шүүгчдийнхурлаар ы оруулахыгхүссэн боловч татгалзсан хариу авсан. 2012 оны наймдугаар сарын 20-нд хариу өгснөөр 83-р тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон.Өөрөөр хэлбэл МАК ХХК нь 83-р тогтоолыгбүхэлд нь биш, хэсгийг нь давсан гэдэг боловч шүүх гомдолд заасан үндэслэлээр нь биш хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.
Энэхүү тогтоол гарснаар “МАК” ХХК тус газрыг өөрсдөө эзэших боломжгүй болж байгаа юм. Харин энэхүү тогтоолыг “МАК” ХХК үл зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гарган бүх шүүгчдийн хурлаар оруулахыг хүссэн бөгөөд Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзсан болохыг 2012.08.20-ны өдөр мэдэгдэж энэ хэргийг эцэслэн шийдврлэсэн байна.

Ийнхүү "Монголын алт" ХХК-иас өгсөн шаардах бичгийг хариуг өглөө.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ