Төрийн ордонд хөл хорио тогтоолоо

Ашигт малтмалын тухай хуулийг эсэргүүцэн, жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдээд байсан “Гал үндэстэн” холбооныхон өнөөдөр Төрийн ордны ард буун дуу гаргалаа. Тэд халуун зэвсэг хэрэглэж, Төрийн ордон руу буудсан хэмээн эх сурвалж мэдээлээд байгаа юм. Тиймээс Төрийн ордон руу хүн нэвтрүүлэхгүй, түр хугацаагаар хөл хорио тогтоогоод байна. Мөн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг хамгаалалтын албаныхан Төрийн ордон руу авч оржээ. Энэ талаарх мэдээллийг бид дэлгэрэнгүй хүргэх болно.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ