Ц.Нямдоржийн хүү Ерөнхий консулаар сууж байна

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр АНУ-ын Сан- Франциско хотод Ерөнхий консулаар ажиллаж байна.Тэрбээр 1979 онд Увс аймагт төрсөн бөгөөд ажлын гараагаа УИХ-ын гишүүний туслахаар эхлэж байжээ. Өөрөөр хэлбэл, аавынхаа туслахаар ажиллаж төрийн албанд хөл тавьсан гэсэн үг. Дараа нь УИХ дахь МАН-ын бүлэгт референт болсон байна. Тэндээсээ ГХЯ-нд шилжин атташе, 2010 оны 12 дугаар сараас ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирал болж улмаар АНУ-ын Сан- Франциско хотод ерөнхий консулаар суух томилолт авсан.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ