Хоёр талт гэрээг цэгцлэх Монгол, Хятадын анхдугаар уулзалт болов

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш буюу 1949 оноос хойш байгуулагдсан хоёр талт гэрээг цэгцлэх Монгол, Хятадын анхдугаар уулзалт энэ сарын 23-25-нд Улаанбаатар хотноо боллоо

Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирал Б.Мандахбилэг, Хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Гадаад явдлын яамны Гэрээ, хууль зүйн газрын зөвлөх хатагтай Го Шяомэй нар тэргүүлэв.

Уулзалтын үеэр Талууд хоёр улсын хооронд байгуулсан гэрээнүүд нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндэс болохыг онцлон тэмдэглэж, улмаар хоёр талт гэрээний үйлчлэлийн асуудлыг хэлэлцжээ.

Гэрээний үйлчлэлийг тодорхой болгох нь хоёр улсын харилцаанд чухал асуудал юм гэдэг дээр Талууд санал нэгдэж, улмаар Талуудын хооронд 1949- 2012 оны сүүл хүртэл хугацаанд байгуулагдсан 426 гэрээний үйлчлэлийн асуудлыг хэлэлцэн, хэлэлцсэн асуудлыг баталгаажуулсан уулзалтын Протоколд гарын үсэг зурав гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ