УИХ-ын зарим гишүүд шинэ жигүүрээ дэмжин ажиллахаар боллоо

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулалтын ажлаа эхлүүлсэн Ардчилсан намын жигүүр орон нутагт салбар зөвлөлөө байгуулан нийт гишүүд дундаа танигдах ажлаа эрчимжүүллээ. Өнөөгийн АН-ын дарга түүний тэргүүлж буй Засгийн газарт бодлогын алдаа гарч олон нийт дунд шүүмжлэл гарах болсонд дүгнэлт хийх цаг болсон. Энэ ч үүднээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Д.Ганбат, М.Батчимэг нар намдаа үүсээд байгаа шинэ жигүүр түүний үйл ажиллагааг дэмжиж байгаа юм. Өчигдөр УИХ-ын нэг бүхий гишүүд жигүүрийн удирдах зөвлөлийнхөнтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Хариуцлага алдсан сайд нарт огцрох шаардлага тавин Ардчилсан намын нэр хүндийг өргөх тал дээр санаачлагатай ажиллахаар болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ