Ээлжит бус чуулганаар ямар ч асуудал хэлэлцэхгүй

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагалдаж өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгийг хийж, УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай протоколд нэмэлт өөрчлөлт оруулах" буюу Засгийн газарт энэ конвецид нэгдэн орох эрхийг нь олгохоор байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүллээ.Байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Монгол Улс конвенцид нэгдэн орсноор хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд конвенцийн журмын дагуу хүүхдийн эрхийг хамгаалах, НҮБ-аас бүх эрхийг нь хамгаалах арга хэмжээг авч ажиллах аж.

Мөн эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүд, түүнийг дагалдах хуулийн төслүүдийг тус тусын байнгын хороо хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Ингэснээр энэ удаагийн ээлжит бус чуулганаар эдгээр хуулийг төслийг хэлэлцэхгүй. Харин намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр боллоо. Засгийн газраас оруулсан ирсэн энэхүү хуулийн төсөлд нэлээд олон өөрчлөлт орж байгаа тул нухацтай шийдвэрлэх ёстой гэсэн үндэслэлээр ийнхүү хойшлууллаа.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ