"Шударга ёс" аяныг үргэлжлүүлнэ

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, зарим асуудлыг хэлэлцсэн байна. МАХН-ын өрнүүлсэн "Шударга ёс" аяныг үргэлжлүүлэхээр болсон байна. Энэ сарын 30-аас зүүн аймгуудаас эхлэх бөгөөд энэ үеэр МАН-ын гишүүд дэмжигчдийн саналыг ч бас сонсох аж. Учир нь МАН-ын Их хурал ирэх сарын 27-нд болно. Энэхүү хурлын шийдвэрээс шалтгаалж тус намын гишүүд дэмжигчид сонголтоо хийнэ хэмээн МАХН-ынханд мэдэгджээ.
Мөн намын Бага хурлыг энэ онд багтаан хуралдахаар төлөвлөсөн байгаа бөгөөд хурлаар өмнөх сонгуулийн ололт амжилтыг хэлэлцэх аж. Харин Их хурлыг ирэх оны нэгдүгээр сард багтаан хуралдуулахаар болжээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ