Тусгаар тогтнолын ордон хэний мэдэлд шилжих вэ

УИХ-ын ээлжит бус чуулган түүхэндээ анх удаагаа ямар ч асуудал хэлэлцэлгүйгээр хаалаа. Таван багц хуулийг хэлэлцэх ёстой байсан ч намын бүлгүүдийн саналын зөрүүнээс үүдэн ийнхүү намрын чуулганы хаалгыг татахаар боллоо.

Намрын чуулган маргааш эхлэх бөгөөд урьдчилсан байдлаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарсан байна.

Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар
хэлэлцэх асуудлын дараалал

Үүнд:

  1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  2. Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  3. Нийгмийн даатгалын сангийн 2014 оны сангийн тухай хуулийн төсөл;
  4. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  6. Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  7. Хилийн боомтын тухай хуулийн төсөл;
  8. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  9. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  10. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  11. “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  12. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  14. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  15. Газрын тосны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  16. Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  17. Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  18. Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  19. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  20. Бусад.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүд, Урт нэртэй хууль, Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох хуулийн төсөл болонТүгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүд хамгийн эхэнд хэлэлцэх ёстой.

Мөн 2014 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2013 оны Монгол Улсын төсвийг баталсан. Ингэхдээ нэгдсэн төсвийн урсгал зардал 35.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 2.7 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 37.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч Нэгдсэн төсвийн нийт зарлага 4.6 тэрбум төгрөгөөр буурахаар тооцоолон баталсан билээ. Тухайн үед УИХ дээр 2013 онд бүсээ чангалах бус эдийн засгаа тогтвортой авч үлдэх бодлого барьж ажиллахаар баталсан. Харин 2014 оны Төсвийг хэрхэн батлах нь өнөөгийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадах эсэх гээд олон хүчин зүйлээс шалтгаалахаар байгаа юм.

Үүнээс гадна Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Татварын багц хуулиадад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 30 гаруй төслийг намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр баталжээ

Энэ намрын чуулганаар хэлэлцэх олны анхаарал татаж байгаа асуудал бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэсэн найруулга юм. Учир нь энэхүү хуулинд намын гишүүнчлэл болон өмч хөрөнгө, санхүүжилтийн асуудлаар тусгасан заалт байгаа юм. Хэрвээ энэхүү хууль батлагдвал нам өмчгүй болох бөгөөд МАН-ын Тусгаар тогтнолын ордонд бүхий л намууд байрлах юм. Зарим хүмүүсийн дүгнэж байгаагаар энэхүү хууль батлагдах нь тодорхой. Учир нь энэхүү хуулинд өөрчлөлт оруулах сургаар Ардчилсан нам өөрийн эзэмшлийн газраа зарсан сураг байдаг юм. Мөн УИХ-д суудалтай улс төрийн намуудад төсвөөс өгөх мөнгөний хэмжээ ч багасна зэрэг олон асуудлууд байгаа.

Б.Тэнгис

СЭТГЭГДЭЛ БИЧИХ