Чикагод Монголын Өргөмжит консулын газрыг нээлээ

АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлт болжээ. Уг ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Алтангэрэл, Монгол Улсын Өргөмжит Консул Уиллиам Пинтас, албаны бусад хүмүүс оролцжээ.Иллинойс мужийг хариуцан ажиллах Монгол Улсын Өргөмжит консул Уиллиам Пинтас энэ сарын 28-ны өдөр үүрэгт ажилдаа орсон байна.

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж "Шинээр нээгдэж буй Өргөмжит консулын газар өөрийн муждаа Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад болон цаашдаа зөвхөн консулын төдийгүй хоёр орны соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолжээ.

Уиллиам Г. Пинтас нь Чаппэллийн /Chappell/ бага сургууль, Гордоны /Gordon/ техникийн дунд сургуулийг төгсч, 1981 онд Флорида мужийн Майамигийн Их сургуулийг бизнесийн чиглэлээр бакалавр, 1984 онд Мичиган мужийн Thomas M Cooley –ний Их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан.

Тэрбээр энэ сараас эхлэн АНУ-ын Иллинойс муж дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ