Н.Номтойбаяр тайлбар хийнэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд 14.00 цагт мэдээлэл хийнэ. Өнгөрсөн сарын 25-ны өдөр түүнийг хүн хутгалсан гэх мэдээлэл гарсан.
Тэрбээр “Тухайн үед Төрийн ордны хойно байрлах нэгэн ресторанд “Шинэ дэлхий” телевизийн захиралтай ажил хэргийн уулзалт хийгээд сууж байхад н.Нямдорж гэдэг залуу орж ирсэн. Ингээд “Шинэ дэлхий” телевизийн захирал залууг үг хэлээр өдөж, зодох гэж дайрахад нь би өмөөрсөн. Гэтэл тэр хүн над руу хутга барьж дайрсан” гэсэн тайлбарыг өгөөд байсан юм.

Б.Тэнгис

СЭТГЭГДЭЛ БИЧИХ