Ж.Энхбаярын хэрэг хэрэгсэхгүй боллоо

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2012 оны аравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хөвчид ан хийж хууль зөрчсөн байдаг. Тодруулбал тэрбээр дөрвөн өдрийн турш нисдэг тэргээр ан хийж буйг Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч алсаас дурандан ажигласан байдаг юм билээ. Гэвч мориноос өөр унаагүй учраас ажиглалт хийсэн гэдэг.
Мөн тухайн үед Минжийн рашааныг бараадаж очсон хүмүүс Ж.Энхбаярын 34 удаа буудаж, онгоцоо дөрвөн удаа газардуулсан тухай ч мэдээлэл бий. Харин түүнтэй хамт явж байсан Улсын заан Б.Соронзонболд агнасан гахайг нь өргөж байгаад зургаа татуулж фейсбүүктээ байршуулж нийтэд цацсанаар энэ хэрэг олонд мэдэгдэх болсон .
Хулгайн анчид болох Ж.Энхбаяр болон түүний ангийн хамсаатнуудад Эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 203.1 дүгээр зүйл ангиар буруутгаж байсан. Гэвч түүнийг хууль бус хулгайн ангийн хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ