УИХ-ын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын намрын чуулган гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүнээс 48 нь энэ удаагийн УИХ-ын намрын чуулганы нээлтэд хүрэлцэн иржээ. УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийнчуулганаар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсөв, Төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлого зэргийг батална. 2013 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөж 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг батлах хэрэгтэй болж байна гэлээ. Өнөөдрийн чуулганд АТГ, УМБГ-т шалгагдаж буй УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр оролцож байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ