Ж.Батзандан Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол, Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар Унгар улсын бизнесийн төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тэд энэ сарын 7-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотноо болох Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хэлэлцэх асуудал, байгаль орчны сэдвээр санал бодлоо солилцсон байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ