УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг нэр зааж олгох журам батлагдлаа


УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан энэ сарын 3, 4-ний өдрүүдэд хуралдана. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг; хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл; Хилийн боомтын тухай хуулийн төсөл, уг төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн УИХ-ын даргын захирамжаар “Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журам”-ыг баталжээ. Энэ захирамж дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 531 дүгээр зүйлд зааснаар парламентын сурвалжлагчдад УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг нэр зааж олгохоор болжээ. Журмыг УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганаас эхлэн хэрэгжүүлэх юм байна.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ