Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын намрын чуулганы хуралдаан нээсэнтэй холбогдуулан, өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн юм.
Хуралдааны эхэнд энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналуудад Ардчилсан намын бүлэг ямарбайр суурь илэрхийлэхтухай хэлэлцэж шийдвэрлэлээ. Тухайлбал,Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж байсан чтус хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгзарим зүйлийг нягталж үзэх шаардлагатайгэсэн учраас намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд тус хуулийг хэлэлцэхээр болсон. Тус хуулийн төсөлтэй холбоотойзарчмын зөрүүтэй хэд хэдэн саналуудадАрдчилсан намын бүлэг байр сууриа нэгтгэхийн зэрэгцээ УИХ дахь бусад нам эвслийн бүлгүүдтэй нэгдмэл ойлголцолд хүрэх нь зүйтэйгэж үзлээ. Тухайлбал мега төслүүдийг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Засгийн газрын гэрээний үндсэн дээр зохицуулахтай холбоотойгоор хөндлөнгийн санал орж ирснийг хэлэлцсэн.Уг хуулийн төсөлд “500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгж өөрөө хүссэнтохиолдолд Засгийн газартай гэрээ байгуулж болно” гэсэн заалтыг дэмжиж оруулах нь зүйтэй гэж гишүүдүзэв. Үүнээс гадна хөрөнгөоруулалтын үйл ажиллагаанд “шалгалт” оруулах тухай заалтыг “хяналт” болгох нь зөвгэж гишүүдийн олонх нь дэмжлээ.
Хоёрдугаарт,2024 он хүртэлТөрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцсэн юм. Хэлэлцэх эсэхийг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж,нэлээд хэдэн сар өнгөрсөн байсан баримт бичгийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхэд ямарасуудлуудыг анхаарч ажиллах талаар ажлын хэсэг болон Уул уурхайн сайдын мэдээллийг сонслоо.
2024 он хүртэлбаримтлах бодлого учраас нухацтай хэлэлцэж нэн түрүүнд ҮАБЗ-ийн хурлаар оруулж санал авах нь зүйтэй гэж үзэв.Үүнээс гадна бодлогын баримт бичигт УИХ дахь бүх нам, эвслийн бүлгүүд болон бие даагчдынбайр суурийг аль болох тусгах нь чухал гэж гишүүдсанал нэгдсэн юм. Тухайлбал, Байгаль Орчны Яам, Уул Уурхайн Яам, Мэргэжлийн хяналтын газруудын хоорондын уялдаахолбоо ямар байдлаар уялдаж, байгаль орчин, орон нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлж болох вэ гэдэг асуудлыг эрдэс баялгийн бодлогод тодорхой тусгахшаардлагатай гэсэн нэгдмэл байр суурийг гишүүд илэрхийлж байлаа.
ТүүнчлэнСтратегийн орд гэдэг асуудлыг цаашид тус бодлогод тусгах эсэх тухай зарчмын саналуудыг УИХ дахь нам эвслийн бүлэг болон мэргэжлийн байгууллагуудтайойлголцох нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн юм. Мөн стратегийн ордоос гадна стратегийн ашигт малтмалын тухай ойлголтыг Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлогодоо суулгах нь зүйтэй гэсэн хөндлөнгийн саналыг ч мөн авч үзэж хэлэлцэхшаардлагатай хэмээн бүлэг үзэв. Учир ньяг одоо хүлээлт үүсгээд байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиа цаашид Төрөөс баримтлах эрдэс баялгийнталаар баримтлах бодлогодоо нийцүүлэн гаргах нь зүйтэй хэмээнАрдчилсан намын бүлэг байр сууриа нэгтгэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ