Төрийн ордны хамгаалалтын албаны дарга ажлаа өглөө

Төрийн ордны хамгаалалтын даргаар ажиллаж байсан хурандаа Г.Лхагвасүрэн өчигдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний оронддэд хурандаа Н.Отгонбаатар томилогдсон байна. Тэрбээр өмнө нь Төрийн тусгай хамгаалалтын газарт Ерөнхий сайдын шадар хамгаалалтад ажиллаж байсан аж. Харин хурандаа Г.Лхагвасүрэн тэтгэвэртээ гарч байгаа юм байна. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Төрийн ордон руу буутай хүмүүс нэвтрүүлснээсээ болж ийнхүү ажлаа хүлээлгэн өгсөн гэлээ. Тодруулбал, энэ сарын 16-нд “Гал үндэстэн” холбооныхон Урт нэртэй хуулийг эсэргүүцэн, жагсаал хийх үеэрээ Төрийн ордны гадна буун дуу гаргаж, тэсрэх бодис байрлуулсан юм. Засгийн газрын хуралдаанаар Төрийн ордныг нээлттэй болгох шийдвэрийг гаргаснаар иргэдэд нээлттэй болсон нь сайшаалтай. Гэвч аюулгүй байдлыг цаашид анхаарах хэрэгтэйг иргэд мөн шүүмжилж байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ