Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татахыг хүслээ

Өвөрхангай аймгийн хэсэг иргэн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ. Тэд Өвөрхангай аймгийн иргэдийн олонхийн санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгоогүй нь хэд, хэдэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Уг өргөдөлд “СЕХ-ны шийдвэрүүд нь Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэснийг зөрчлөө. Сонгуулийн санал хураалтын дүнгээр С.Чинзориг 23493 , Н.Төмөрхүү 21267, Г.Батхүү 19939, Д.Зоригт 16795 хүний санал авсан байдаг. Гэтэл сонгогчдын хүсэлт шаардлагаар бус хуйвалдааны аргаар Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүн болгосон. Иймд хууль бус аргаар гишүүн болсон энэ хүмүүсийг эргүүлэн татахыг шаардаж байна” гэсэн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ