Болзолт уралдаанд СХД-ийн ЗДТГ тэргүүллээ

Монгол улсын Засгийн газрын 2010 оны 43 дугаар тогтоолоорбатлагдсанХДХВ/ДОХ/ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх Үндэсний стратеги төлөвлөгөө, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 429 дүгээр тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр 2013 оны нэгдүгээр сараас 06 дугаар сарын хооронд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүрэг, хороо, байгууллагуудыг дунд зарласан болзолт уралдаандСонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газархийсэн ажлаараа нийслэлийн хэмжээндТэргүүн байр эзэлжНийслэлийнЭрүүл мэндийн газрын Өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.
Мөн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Булганг Талархлаар шагнасан бөгөөдЭМН-ийн ХДХВ/ДОХ/ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх диспансер, 22 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Жаргалант тосгоны хүн эмнэлэг зэрэг байгууллагуудшагналт байруудадтус тус шалгарлаа.
Дүүргийн хэмжээнд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөнолон шинэлэг ажлуудыг зохион байгуулахдаа хороо, өрхийн эмнэлэг, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг идэвхитэй оролцуулан, мэргэжил аргазүйн удирдлага, зохион байгуулалтаар ханган үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьжажилласнаарэнэхүү амжилтанд хүрэх алхам болсон юм.
Тус ажлын хүрээнд Дотоодын цэргийн 05 дугааранги, Хилийн цэргийн 0151 дугаарангийн хооронд дэвжээ тэмцээн, сургалтыг явуулж, Ерөнхий боловсролын 2000 сурагчдын дундзохион бичлэгийн уралдаан, асуулт хариултын хөгжөөнт болон аха тэмцээн, Баянхошуу хойгуур чиглэлийн автобуснуудад НЧВ ХХК –тай хамтран автобусны гар бариулд сурталчилгааны материал байршуулах, ХДХВ/ДОХ/-ын эрсдэлд өртсөн иргэнд дүүргийн Улаан загалмайнхороотой хамтран хүнсний мухлаг ажиллуулах зөвшөөрөл олгох, зайрмагны тоног төхөөрөмжийн тусламж үйлчилгээг хүргэх зэрэг олон талт ажлуудыг санаачлан гүйцэтгэлээ гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ