Г.Занданшатар: АН Үндсэн хуулийн дээр гарч байна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар болон намын удирдлагууд Увсын маргааны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАН-аас Увс аймгийн 2012 оны УИХ-ын сонгуулиар Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарнь үнэмлэхүй ялалт байгуулсан. Удаа дараагийн шат шатны шүүх хурлуудаас гэм буруугүй гэдэг нь тогтоогдчихсон. Үндсэн хуулинд шүүхээр гэм буруутай нь тогтоодоогүй хэнийг ч болов буруутай гэж тогтоож болохгүй гэсэн алтан зарчим байдаг. Гэтэл АН Үндсэн хуулийн дээр гарч Увсын хоёрыг эргүүлэн татна гэж мэдэгдэж байгаа нь зүйд нийцэхгүй асуудал болж байна. Ингэж ард түмнийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийж байгаад харамсаж байна гэдгээ хэлмээр байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ