Ж.Энхбаяр гишүүнийг АТГ-аас дуудаагүй гэлээ

УИХ-ын гишүүн, Ж.Энхбаярыг “Алтайн эрин сан” ТББ-аараа дамжуулан “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөгийн хандив авсан. Тухайлбал, тус компаниас 2010 онд 50 сая төгрөг, 2011 онд 400 сая төгрөг буюу нийт 450 сая төгрөгийг авсан хэмээн Говь-Алтай аймгийн Ардчилсан намынхан АТГ-т шалгуулахаар гомпол гаргасан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын туслахаас тодруулахад “Ж.Энхбаяр гишүүн хөдөө явж байгаа. Ямар ч байсан АТГ-аас бичиг ирээгүй. Ирэх долоо хоногоос гишүүн өөрөө үнэн бодит мэдээлэл өгөх байх” гэлээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ