МАН-ыг шүүхэд өгөхөөр болжээ

Монгол ардын намыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тодруулбал, зарим телевиз болон сайтууд шүүхэд өгөхөөр болжээ. Учир нь МАН-ынхан УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран төлбөртэй нийтлэл нэвтрүүлэг бэлтгэсэн ч төлбөрөө гэрээт хугацаандаа төлөөгүй байна.Тодруулбал, МАН-ынхан нэг байгууллагад 3-30 хүртэл сая төгрөгийн өртэй байгаа аж. Тиймээс МАН-ыг шүүхэд өгч, төлбөрөө авахаар болжээ. Энэ талаар удахгүй МАН-ыг шүүхэд өгөхөөр болсон телевиз, сайтууд албан ёсоор хэвлэлийн хурал зарлан мэдээллэх юм байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ