МАН-ын гишүүд чуулганыг хаяж гарав

Яг одоо МАН-ын гишүүд чуулганы танхимыг орхиж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганд мэдээлэл хийж байна.

Учир нь МАН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг мэдээлэл хийх асуудлаа хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй юм. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд "Ерөнхий сайд улс орны тухай чухал мэдээлэл хийх учраас сөрөг хүчний хувьд нарийн мэдээллийг авах хэрэгтэй байдаг. Мэдээлэл нь цаасаар долоо хоногийн өмнө ирэх ёстой байдаг ч өчигдөр ирсэн. Энэ 25 минут бол зөвхөн асуулт асуух, хариулт авах цаг биш. Бид сөрөг хүчний хувьд асуулт, хариултын цаг дээр илтгэл тавих хүсэлтэй байна. Тиймд өнөөдрийн мэдээллийг хойшлуулж өгнө үү" гэв. Гэсэн ч УИХ-ын дарга З.Энхболд "Гишүүд өөрсдөө цаасаар асуултаа ирүүлээгүй учир долоо хоногийн өмнө бичгээр явуулах боломжгүй. Н.Энхболд гишүүн буруу ойлголттой яваад байна" гэснээр Ерөнхий сайд мэдээллээ хийж байгаа юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ