АН-ын жигүүрийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна


АН-д жигүүр байгуулагдаж ҮЗХ-гоо хуралдуулахыг шаардаад байгаа. Тэгвэл жигүүрийнхэн шаардлагын хариугаа өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөсөн "Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн" нээлттэй хэлэлцүүлгийн өмнө ирүүлэхийг шаардаад байгаа юм. Жигүүрийнхэн өнөөдөр болох нээлттэй хэлэцүүлэгт Ардчилсан намын нийт гишүүдээ хүрэлцэн ирэхийг уриалаад байгаа.
Түүнчлэн шинээр байгуулагдсан жигүүрийг дэмжиж хэд хэдэн гишүүд нэмэгдсэн байна. УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ж.Батзандан , УИХ-ын гишүүн Д.Ганбат , УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан , УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ , УИХ-ын гишүүн М.Батчимэг , УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал , УИХ-ын гишүүн асан С.Болдхэт , Ардын уран зохиолч П.Бадарч нар одоогоор жигүүрийг дэмжиж буйгаа мэдэгдээд байна.
Б.Танан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ