Зарим улсад суугаа дипломат төлөөлөгчийг эргүүлэн татахаар боллоо

Манай улсын идэвхтэй харилцаатай зарим оронд суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэл, Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдоржийн Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Залаа-Уул, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Оргил нарыг тус тус эргүүлэн татахаар боллоо.

Түүнчлэн, Франц улсад Мундагбаатарын Батсайхан, Германд Цолмонгийн Болор, Канадад Раднаабазарын Алтангэрэл, Швейцарийн холбооны улсад Ваанчигийн Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Гадаад харилцааны салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж мэргэшсэн, удирдах ажлын дадлага туршлагатай дээрх хүмүүсийг улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албахаших бүрэн боломжтой гэж үзэж нэр дэвшүүлжээ.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ