Намын бүлгүүд хуралдана

Энэ долоо хоногт хуралдах нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг өнгөрсөн долоо хоногт баталжээ. Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлэг, зарим ажлын хэсгийн хуралдаан болно.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд тус тус хуралдах юм байна.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
  • “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд;
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
  • Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;

Жич:

-Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулах “Сонгуулийн санхүүжилт, шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг 2013 оны 10 дугаар сарын 08-ны Мягмар гарагийн 14.00 цагаас Иргэний танхимд;

-Эдийн засгийн байнгын хороо болон Улсын Их Хурлын даргын 119 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран зохион байгуулах “Монголын тээврийн логистик-өнөөгийн байдал, цаашдын хөгжил” сэдэвт семинар 2013 оны 10 дугаар сарын 09-ний Лхагва гарагийн 09.00 цагаас “А” танхимд;

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй байдалд Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгүүд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад 2013 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ