Монгол, Унгарын Засгийн газар хоорондын хуралдаан болно

Унгарын Будапешт хотноо Монгол Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнөөдөр эхэлнэ. Хоёр үргэлжлэх хуралдаанаар худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх юм.
Үүнээс гадна Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр "Биокомбинат" ТӨҮГ-т шинэчлэл хийх, шинэ үйлдвэр байгуулах талаарх яриа хэлэлцээрийг шийдвэрлэж, Унгарын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүх төрлийн сэргээн засалтын үйлчилгээнд хамруулах, тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг авах, хөдөө аж ахуй, байгаль экологийн салбарт томоохон судалгаа хийх зэрэг асуудлууд багтжээ.
Монголын талын төлөөлөгчдийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун даргална.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ