Зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэв

Манай улсын идэвхтэй харилцаатай зарим оронд суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг тус тус эгүүлэн татахаар боллоо.
Түүнчлэн, Франц улсад М.Батсайхан, Германд Ц.Болор, Канадад Р.Алтангэрэл, Швейцарьт В.Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.
Гадаад харилцааны салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж мэргэшсэн, удирдах ажлын дадлага туршлагатай дээрх хүмүүсийг улс орноо хилийн чанадад төлөөл өн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй алба хаших бүрэн боломжтой гэж үзэж нэр дэвшүүлжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ