МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэллээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордноо эхэллээ. Энэ удаагийн хурлаар Их хурлын өмнө зарлан хуралдуулах Бага хурлын товыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн намын их хурлаар хэлэлцэх “Монгол улсын хөгжлийн бодлого” баримт бичгийг хэлэлцэхээс гадна намын их хурлын төлөөлөгчдийг сонгож буй анхан шатны байгууллагуудаас мэдээлэл сонсоно. МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгчдийг анхан шатны үүрээс чөлөөт өрсөлдөөнөөр сонгох хурлууд өнөөдрөөр тасалбар болон өндөрлөж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ