Батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа нь худал

"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болон зарим гишүүдийг цагдан хориод байгаа билээ. Тэд өнгөрсөн есдүгээр сард Төрийн ордны гадаа буун дуу гаргасан учир нь ийнхүү хорьсон. Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тэднийг батлан даалтанд гаргаж, гадуур байцаалт өгүүлэхээр хөөцөлдөж байгаа хэмээн хэвлэлийн бичиж байна.

Харин энэ талаар түүнээс тодруулахад "Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн хамт "Гал үндэстэн" холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд 18 хоног баривчлагдаад байхад нь батлан даалтад гаргаж байсан. Одоо тийм зүйл байхгүй" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ