Төрийн өмчийн хорооны дарга “халдлагад” өртжээ


Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар автомашинтайгаа шатах дөхжээ.
Тэрээр өчигдөр оройн 21.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр БНХАУ-ын элчингийн өмнөх замаар “Соната” маркийн автомашинтайгаа явж байтал машиных нь хамраас гэнэт гал гарч эхэлсэн байна.
Иймээс дотор нь явсан Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар болон бусад хүмүүс автомашинаасаа хурдан бууж, гал команд дуудсанаар хэрэг явдал эрсдэл багатай өнгөрсөн байна.
Жолоочийнх нь хэлж буйгаар автомашин нь хөдлөөд нэг км ч хүрэхгүй газар явсан гэнэ. Ийм байтал автомашин нь халах ч юм уу ямар нэгэн байдлаар гэмтэл гарах үндэслэл байхгүй гэх. Одоогоор галын шинжээчдийн дүгнэлт гараагүй байгаа аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ