Монгол Улс ОХУ-д 50 мянган ам.долларын тусламж үзүүлнэ


Монгол Улсын Шадар сайд,Монгол-Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд В.В. Самойленкотой уулзлаа.
Шадар сайд Д.Тэрбишдагва ОХУ-ын Алс дорнодын бүс нутагт байгалийн гамшгийн улмаас их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын Засгийн газарт 50 мянган ам.долларыг буцалтгүй тусламж болгон үзүүлэхээр шийдвэрлэснийг Элчин сайдВ.В.Самойленкод мэдэгдсэн юм.
Монгол Улс, ОХУ хоёр мөнхийн хөршүүд учраас бие биедээ хүнд хэцүү үед туслалцаа үзүүлж ирсэн олон жилийн түүхтэй. Өнөөгийн байдлаар үер усны гамшгийн улмаас бүс нутгийн том бага 150 хот суурин газрын 135 гаруй мянган хүн гамшигт нэрвэгдсэн гэсэн албан ёсны тоо гараад байгаа бөгөөд, зөвхөн хөдөө аж ахуйн салбарт л гэхэд урьдчилсан тооцоогоор6.6 тэрбум рублийн хохирол учраад байгаа аж.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ