Б.Даваадорж мөнгө угаасан асуудлаасаа болж эргүүлэн татагджээ


Өнгөрсөн бямба гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар зарим оронд улсаа төлөөлөн суугаа элчин сайдуудыг эргүүлэн татахаар болсон билээ. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг эргүүлэн татахаар болсон юм. Уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн бөгөөд өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, дэмжсэн билээ. Ингэснээр тус элчин сайдууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болж байна.
Элчин сайдаасаа чөлөөлөгдөж байгаа сайд нарын дотор ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж багтаж буй. Түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгааг “Элчин сайдуудын гадны улсад суух хугацаа 3-4 жил байдаг. Тиймээс энэ хүний албан хугацаа дууссан учраас эргүүлэн татаж байна” хэмээн албаныхан тайлбарлаж байна. Гэвч мөнгө угаасан асуудлаасаа болж ийнхүү чөлөөлөгдөж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Учир нь аль ч орны элчин сайдыг тухайн улсад суух хугацааныажлын үзүүлэлтээр бүрэн эрхийг нь сунгах эсэхийг шийддэг. Гэвч Б.Даваадоржийн данс руу манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтан 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлсэн байдаг нь ийнхүү эргүүлэн татах үндэслэл болсон байна. Хэдийгээр уг хэрэгт түүний өмгөөлөгч Эгон Ж.Гайст “Б.Даваадоржийн эсрэг гаргасан банкны мэдээллийн дагуу 2013 оны хоёрдугаар сарын 28-наас шалгаад тухайн хүн мөнгө угаасан хэрэгт холбогдоогүй” гэсэн албан бичгийг Герман улсын прокурорын байгууллагаас манай улсын ерөнхий прокурорын газарт ирүүлсэн ч нэгэнт мөнгө угаасан асуудалд холбогдсон учраас ийнхүү эргүүлэн татагдаж байгаа хэмээн эх сурвалж мэдээлээд байгаа юм.
Б.Чимэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ